,
|

Ubuntu 10.10 дээр Photoshop суулгах


Үбүнтү үйлдлийн систем дээр Photoshop ийг орлох Gimp гэсэн программ байдаг боловч зарим хүмүүст Photoshop дээрээ ажилаад сурчихсан учир дасахад хэцүү байдаг. Тэгвэл тэр хүмүүст зориул Photoshop ийг Үбүнтү дээр хэрхэн суулгах талаар мэдээлэл хүргэж байна.


1, Таньд хамгийн түрүүнд Photoshop суулгахын тулд Wine хэмээх программ хэрэг болно. Энэ программ нь Windows үйлдлийн систем дээрх программ, тоглоом зэрэг зүйлүүдийг Үбүнтү үйлдлийн систем дээр суулгаж болно. Та энэ хаягаас Wine ийн хамгийн сүүлийн хувилбарыг авч суулгаарай.
Ингээд wine суулгасаны дараа дээрх Adobe програмуудаа суулгахад бэлдэж зарим зүйлсийг нэмж суулгана.

2. cryptui.dll iertutil.dll jscript.dll mlang.dll msctf.dll mshtml.dll msi.dll msimtf.dll msls31.dll msvcrt.dll shdocvw.dll shlwapi.dll urlmon.dll atmlib.dll гэсэн dll файлыг Windows/System32 хавтаснаас хуулж авч ~/.wine/drive_c/windows/system32 руу хуулна. Хэрэв Windows байхгүй бол http://www.dll-files.com/ сайтаас татаад авч болох юм.

3. Applications -> wine -> wine configure руу ороод libraries хэсэгт atmlib гэж бичээд add хийж оруулна. atmlib орсны дараа сонгож байгаад native (Windows) болгож тохируулна. Үүний адил  mshtml, shdocvw, urlmon, shlwapi, mlang -г native болгоно.
4. Терминал нээгээд дараах тушаалуудыг өгнө:

regsvr32 jscript.dll
wget http://www.kegel.com/wine/winetricks
sh winetricks msxml6 gdiplus gecko vcrun2005 ie6
sudo apt-get install msttcorefonts

5. Үүний дараа CS4-н суулгагчаа ажиллуулж суулгана. Ингэхдээ терминалд тушаал өгөхдөө урд нь LANG=C гэж нэмж өгнө. Жишээ нь: LANG=C wine "/home/root/installs/AdobePhotoshopCS4/Setup.exe"
6. Ингээд суулгаж дууссаны дараа http://wine.budgetdedicated.com/archive/index.html рүү орж 1.2.1-оос дээших шинэ хувилбарыг татаж авч суулгаарай.
Ингээд ажиллуулаад үз дээ winking Бас /home/[USER]/.wine/drive_c/Program Files/Common Files/Adobe/Updater6/Adobe_Updater.exe файлыг устгачихаж болно.

Харин Coreldraw X5 програмын хувьд суулгагч нь ажиллаж суулгаж чадахгүй. Тиймээс portable буюу зөөврийн шууд ажилладаг хувилбарыг татаж авч ажиллуулах хэрэгтэй. Ингэхдээ эхлээд mfc40.dll файлыг олж wine-ыхаа windows/system32 хавтас руу хуулж өгөх хэрэгтэй.

Wine програмуудад файл бүртгэж шууд нээх

Та *.psd зэрэг файлыг шууд photshop-оор г.м мэт wine ашиглаж суулгасан програмуудаараа нээгдэхээр тохируулж болно. Заавар:
gedit ~/.wine/photoshop
тушаалаар текст засварлагчид шинэ файл үүсгэхээр нээгээд доорх жишээ кодыг өөрийнхөөрөө тохируулж оруулаад хадгалаад хаагаарай. Жишээ код:
#!/bin/sh
QUICKPARLOCATION="c:\\Program Files\\Adobe\\Adobe Photoshop CS4\\Photoshop.exe"
PARAM=`winepath -w "$*"`
wine "$QUICKPARLOCATION" "$PARAM"
exit 0

Үүний дараа доорх тушаалаар файлаа ажилладаг файл болгож тохируулна:
chmod +x ~/.wine/photoshop
Ингээд дууссан бол ямар нэгэн *.psd гэсэн фотошопын файл дээр хулганы баруун товчийг дараад properties руу ороод “open with” цонх руу дамжаад, add товчийг дараад, '/home//.wine/photoshop' гэсэн мөрийг шууд бичиж өгөх буюу түрүүн үүсгэсэн файлаа Browse товчийг дарж байгаад сонгож өгч болно. Ингэхдээ .wine гэсэн нуугдсан хавтсыг харахын тулд Ctrl+H товчны хослолыг ашиглаж болно. Ингээд тохируулаад хааснаар та psd файл дээр хоёр дарахаад шууд photoshop програмаар нээгддэг болголоо. Мөн бусад програмуудыг ч үүнтэй адилхан тохируулж болох юм.

Photoshop дээр давхарддаг товчны хослолуудыг зохицуулах

System->Preferences->Windows рүү орж Movement key-г Super болгож солино. System->Preferences->Keyboard Shortcuts руу орж Activate window menu-г Alt+Space гэдгийг солино. SCIM хэрэглэдэг бол System->Preferences->SCIM Input Method Setup руу орж Global Setup дотор Hotkeys дотроос Trigger дээр Ctrl+Alt хослолыг устгана.

0 Сэтгэгдэл:

Post a Comment