Та бүхэн Joomla! Агуулгын Удирдлагын Систем дээр өөрсдийн вэбсайтаа хөгжүүлэн сайн дизайн гаргасан бол одоо жинхэнэ вэбсайт болгон вэб хост руу шилжүүлэх шаардлага гарах нь зайлшгүй юм. Тэгэхээр вэб хостоо сонгохын тулд юуг анхаарах ёстой, ямар ямар алхмаар шилжүүлэх тухай энэ удаагийн хичээлдээ үзье.
Вэбсайтаа хөгжүүлэхийн өмнө анхаарах зүйлс
Joomla! АУС нь аливаа вэбсайтны агуулга, мэдээлэл болон вэбсайтны программын хооронд ялгаа заагийг гаргаж өгсөн учраас таны өөрийн компьютер дээрээ Joomla!-г суулган хөгжүүлээд дараа нь вэб сервер руугаа шилжүүлэхэд онцын асуудал гарахгүй. Гэхдээ та вэб серверээ сонгохдоо хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй.
Серверийн үзүүлэлт, тохиргоо
Серверийн үзүүлэлт болон системийн тохиргооноос онцлон дурдах зүйлс гэвэл:
Серверийн үзүүлэлт болон системийн тохиргооноос онцлон дурдах зүйлс гэвэл:
- Apache 1.x болон Apache 2.x хувилбарууд
- PHP 4.x болон PHP 5.x хувилбарууд
- MySQL 4.0.21-ээс хойшх хувилбар болон MySQL 5.x хувилбарууд
- Дунджаар 50MB болон түүнээс их серверийн багтаамж
- PHP-гийн suexec_mod нь CGI Wrapper хэлбэрээр ажиллаж байх
- Register_Globals тохиргоо OFF байх
- Linux үйлдлийн системтэй байвал сайн
Серверт хандах эрх, хэрэглэгч, нууц үг
Вэб сервер рүүгээ Joomla! суулгах эсвэл шилжүүлэхийн тулд та дараахи мэдээллүүдийг серверийн админаас олж авсан эсвэл үүсгэсэн байх хэрэгтэй.
- FTP хандах хэрэглэгчийн нэр, нууц үг
- Серверийн тохиргоо хийдэг Удирдлагын Самбар (Control Panel) руу хандах хаяг, хэрэглэгчийн нэр, нууц үг. CPanel, Plesk, H-Sphere гэх мэт олон төрлийн вэбд суурилсан удирдлагын самбар байдаг бөгөөд эдгээр нь таньд вэбсайтдаа хялбар удирдахад тусалдаг. И-мэйл хаяг үүсгэх, мэдээллийн бааз үүсгэх, тохируулах, файлуудаа харах гэх мэт энгийн үйлдлүүдээс эхлээд SSL нууцлалын тохиргоо, онлайн дэлгүүр гэх мэт олон төрлийн тохиргоог вэб хөтчөөрөө дамжуулан хялбархан гүйцэтгэж болдог.
- MySQL мэдээллийн баазын серверийн хаяг (ихэвчлэн localhost байдаг), баазын нэр, бааз руу хандах хэрэглэгчийн нэр (дээрх 2 хэрэглэгчээс өөр байж болно), нууц үг
- phpMyAdmin мэдээллийн баазын удирдах хэсгийн хаяг. CPanel, Plesk дотор бэлэн суусан байдаг эсвэл та өөрөө бас суулгаж болдог.
Энэхүү хичээлийг бэлдэхдээ дээрх мэдээллүүд бэлэн гэж үзсэн ба мөн та вэбсайтаа WAMPServer дээр хийгээд дууссан гэж үзсэн болно. Үүнээс гадна нэг чухал зүйл бол та компьютер дээрх Joomla!-гаа шинэчлэн хамгийн сүүлийн хувилбар руу оруулсан байх хэрэгтэй. Энэ тохиолдолд шилжүүлэхэд хамгийн хялбар болно.Мөн та вэб сервер дээрх мэдээллийн бааз болон аливаа файлуудыг хуулж аван нөөцлөх хэрэгтэй бөгөөд таны өмнөх вэбсайтын мэдээлэл устахаас болгоомжилно уу.
Вэбсайтын шилжүүлэх үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд
Joomla! вэбсайтыг нэг компьютераас нөгөөд эсвэл вэб сервер рүү шилжүүлэхэд ерөнхийдөө дараахи хэсгүүдийг шилжүүлдэг.
- MySQL бааз: Вэбсайтын бүх мэдээлэл, хэсгүүд, бүлгүүд, цэсний тохиргоо, модулиудын байрлал, хэрэглэгчдийн мэдээлэл гэх мэт ихэнх динамик мэдээллүүд
- Дизайн загвар (template)
- Үндсэн Joomla! дээр нэмж суулгасан компонентууд
- Үндсэн Joomla! дээр нэмж суулгасан модулиуд
- Үндсэн Joomla! дээр нэмж суулгасан нэмэлтүүд (plugins)
- Шаардлагатай бол Joomla!-гийн файлуудыг
Joomla! вэбсайтаа шилжүүлэх
Алхам 1. Вэб сервер дээрээ Joomla! суулгахад шаардлагатай мэдээллүүдийг олж авах, эсвэл тухайн эрхүүдийг (ялангуяа мэдээллийн баазын хэрэглэгчээ) үүсгэх. Эдгээрийн талаарх түрүүн дурдсан билээ.
Компьютер дээрээ Firefox хөтчөө нээн http://localhost/phpmyadmin/ гэсэн хаягаар phpMyAdmin руу орно. Хуудасны зүүн талын хэсгээс та өөрийн мэдээллийн баазаа сонгон нээнэ. Дэлгэцний баруун хэсэгт таны мэдээллийн баазын дэлгэрэнгүй мэдээлэл гарна. Дээд талын үйлдлийн товчноос Export талбарыг нээж дараахи зурагт үзүүлсний дагуу тохиргоог сонгосны дараа GO товчийг дарна.
1. Select All гэж даран бүх хүснэгтийг сонгоно.
2. Формат нь SQL хэвээрээ/байх ёстой.
3. “Add DROP TABLE” сонголтыг сонгосон үед сервер дээр байгаа хүснэгтийг устган
(сервер дээр Joomla! суулгасан байгаа бол мэдээллүүд нь устаж болохыг анхаарна уу),
(сервер дээр Joomla! суулгасан байгаа бол мэдээллүүд нь устаж болохыг анхаарна уу),
энэ мэдээллийн баазын хүснэгтүүдийг оруулна.
4. “Complete inserts” сонголтыг сонговол зохистой.
5. “Save as file” сонголтыг идэвхжүүлснээр мэдээллийн баазаа SQL файлаар татаж авах болно.
Ингээд мэдээллийн баазаа Save File сонголтоор өөрийн компьютерд хадгалж авна.
Мөн яг энэ зарчмаар сервер дээрх вэбсайтын мэдээллээ нөөцлөн авч болно.
Алхам 3. Серверийн удирдлагын самбарт хандан мэдээллийн баазаа оруулах.
Та өөрийн сервер дээрх удирдлагын самбараас шалтгаалан дараахи 3 алхмын аль нэгээр хандан phpMyAdmin-г нээгээрэй.
а. Та CPanel удирдлагын самбартай бол http://www.yourdomain.com/cpanel эсвэл http://www.yourdomain.com:2082 гэсэн хаягаар вэб хөтчөөрөө дамжуулан хандана. CPanel-н хэрэглэгчийн нэр, нууц үгээ оруулаад, Databases гэсэн хэсэгт байгаа phpMyAdmin холбоосыг дарж нээнэ.
б. Та Plesk удирдлагын самбартай бол http://www.yourdomain.com:8443 гэсэн хаягаар вэб хөтчөөрөө дамжуулан хандана. Plesk хэрэглэгчийн нэр, нууц үгээ өгөн хандаж ороод шаардлагатай бол “Domains” хуудсаас өөрийн домайн нэрээ сонгон нээгээд “Databases” хэсгийг нээнэ. Өөрийн мэдээллийн баазын нэрэн дээр дарж нээгээд “DB WebAdmin” холбоосыг дарж phpMyAdmin-г нээнэ.
в. Эсвэл та серверийн админаасаа phpMyAdmin руу хэрхэн хандах талаар зөвлөгөө аваарай. Мөн http://www.phpmyadmin.net вэбсайтаас татан авч та өөрөө суулгаж болдог.
Үүний дараагаар phpMyAdmin хуудасны зүүн гар талд байгаа мэдээллийн баазуудын жагсаалтаас та өөрийн Joomla!-д хэрэглэх мэдээллийн баазаа сонгож дарна. Эсвэл ганц мэдээллийн баазын эрхтэй үед бүх хүснэгтүүдийг тань жагсаах бөгөөд мэдээллийн баазын нэрэн дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг гаргана. Баруун дээд талын хэсгээс Import талбарыг нээгээд та 2-р алхамд татан авсан SQL файлаа сонгоод зурагт үзүүлсний дагуу тохируулаад GO товчийг дарна.
Мэдээллийн бааз тань амжилттай орсон бол “Import has been successfully finished, 113 queries executed.” гэсэн мэдээлэл гарах болно. Хэрвээ таны интернетийн хурдаас шалтгаалан асуудал гарвал та SQL файлаа WordPad ашиглан хэд хэдэн хэсэг болгон уншуулж болох бөгөөд эсвэл 2-р алхам дээр “GZIPPED” сонголтыг сонгон файлаа шахалттай байдлаар бага хэмжээгээр татан авч болно.
Алхам 4. Файлуудаа оруулах
Та өөрийн вэбсайтны мэдээллийн баазаас бусад хэсгүүд болох дизайн загвар, компонентууд, модулиуд хийгээд ер нь бүх Joomla! файлуудаа өөрийн компьютер дээрээс бүгдийг зэрэг хуулбал илүү цэгцтэй болно. Харин “Installation” фолдерыг устгасан байх ёстой гэдгийг анхаарна уу. Та файлуудаа оруулахын тулд FTP хандах хаяг, хэрэглэгчийн нэр, нууц үгээ мэдэж байх ёстой. Мөн үүнээс FTP хандалт хийдэг програм хэрэгтэй. Dreamweaver, CuteFTP, WSFTP, FileZilla гэх мэт олон програм байдаг. FileZilla нь үнэгүй, нээлттэй эхийн програм бөгөөд та http://filezilla-project.org/download.php хаягаас FileZilla Client-н FileZilla_3.2.3.1_win32-setup.exe гэсэн файлыг татан авч өөрийн Windows дээрээ суулгана уу. Linux үйлдлийн системийн хувьд Filezilla, gFTP, FireFTP гэх мэт програмууд үнэгүй байдаг.
Та FTP програмаа ажиллуулаад доор үзүүлсэнтэй төстэйгээр тохирох мэдээллийг оруулж өөрийн вэб сервер рүү FTP хандалт хийн холбогдоно.
Амжилттай холбогдсоны дараа та өөрийн компьютер дээрх Joomla! вэбсайтын бүх файлуудаа (c:\wamp\www\joomla гэх мэт) вэб серверийнхээ үндсэн зам руу (/public_html эсвэл /httpdocs гэх мэт) хуулан оруулах (upload) хэрэгтэй. Вэб сервер дээр тань Joomla! 1.5.10 суулгачихсан байгаа бол configuration.php файлыг нөөцлөн аваад бусад файлуудыг устгаж байгаад хуулж оруулах, эсвэл шууд дараад хуулж болно. Гэхдээ Joomla! Mongolia эсвэл Joomla! 1.0.15 хувилбар дээрээс Joomla! 1.5.10 файлуудыг оруулж болохгүй юм. FTP програм дээрээ бүх файл, фолдерууд алдаагүй зөв хуулагдсан эсэхийг шалгаарай.
Алхам 5. Тохиргооны configuration.php файлаа тохируулах
Та бүх файлуудаа оруулаад дууссан бол configuration.php файлаа нээж дараахи хувьсагчуудыг тохируулснаар шилжүүлэх ажиллагаа дууссан. Түрүүчийн алхамд configuration.php файлыг нөөцлөн авах тухай дурдсан билээ. Хэрвээ өмнө нь Joomla! 1.5 суулгасан байсан бол тухайн файлаас тохиргооны талаар мэдээлэл авч болно.
Ер нь шилжүүлсэн вэбсайтын хувьд доорхи тохиргоонуудыг өөрчилсний үр дүнд Joomla! вэбсайт тань вэб сервер дээрээ алдаагүй ажиллах болно. Энд дурдаагүй тохиргоонуудыг онцын шаардлагагүй нөхцөлд өөрчлөх шаардлагагүй.
- /* Database Settings */
var $host = ‘localhost’; – Мэдээллийн баазын серверийн хаяг. Ихэвчлэн localhost байдаг.
var $user = ‘mysql_user’; – Мэдээллийн баазын серверт хандах хэрэглэгчийн нэр
var $password = ‘PASSWORD’; – Мэдээллийн баазын серверт хандах хэрэглэгчийн нууц үг
var $db = ‘joomla1510′; – Мэдээллийн баазын нэр
- var $live_site = ‘http://www.yourdomain.com’; – Вэбсайтныхаа бүтэн домайн нэрийг бичнэ.
var $ftp_user = ‘ftp_user’; – FTP хандалтыг Joomla! дээрээс хэрэглэх үед энд FTP хэрэглэгчийн нэрээ тохируулна.
var $ftp_pass = ‘PASSWORD’; – FTP хэрэглэгчийн нууц үг
var $ftp_root = ‘/httpdocs’; – Joomla! оруулсан үндсэн замаа зааж өгнө
var $ftp_enable = ’1′; – 1 болгосноор ON буюу идэвхтэй болгож байна.
- var $log_path = ‘/var/www/httpdocs/logs’; – Энэ замыг вэб серверийнхээ бүтэн замыг заана. Үүнийг мэдэхгүй бол серверийн админаасаа асуух эсвэл phpinfo(); функцийг ашиглан мөн бүтэн замыг мэдэж болно.
var $tmp_path = ‘/var/www/httpdocs/tmp’; – Дээрхтэй адилаар тохирох замыг тааруулах хэрэгтэй.
0 Сэтгэгдэл:
Post a Comment