,
|

Флаш програмын хичээл



Flash нь Macromedia компанийн нэрийн хуудас шахуу алдартай технологи байсан гэдгийг эрхэм та мэдэх биз ээ. Тэгвэл Macro¬media фирмийг аварга Adobe маань худалдаж авсан шүү дээ. Ингэснээр Adobe фирм Microsoft-той єрсєлдєхүйц хэмжээнд дєхєж очсон юм.
Гэрэлбадрах хэмээх уншигч маань Flash програмын хичээлээс тавьж єгнє үү гэж хүсэлт гаргасны дагуу алдарт Flash програмын хичээлийг толилуулж байна. Бүх хичээлүүдийн эх файл (source) болон зарим үр дүн нь сэтгүүлийн CD дээр байгаа гэдгийг дуулгая.
Flash програмыг сайн эзэмшиж чадвал маш гоё гоё зүйлүүдийг саадгүй хийх чадвартай болно. Жишээ нь Flash вэб сайт, flash баннер, телевизийн шторк (богино хэмжээний анимаци), реклам зэргийг дурдаж болох юм.
Єнєєдєр flash дээр сайн юм хийж чаддаг мэргэжилтнүүд ихээхэн хэрэгцээтэй байгаа бєгєєд тэдэнд хамгийн сайн цалин хєлсийг амлаж байгаа гэж ойлгож болно. Та болон таны хүүхэд flash дээр амжилт гаргах ч юм билүү хэн мэдлээ.
Flash-д анхны алхмаа хийх нь..
Шинэ програм сурна гэдэг үргэлж хэцүү байдаг. Тэр тусмаа иймэрхүү мэргэжлийн болон хагас мэргэжлийн програмуудыг зүгээр ганц нэг оролдоод сурна гэдэг бол үлгэр. Анхлан сурч байгаа хүмүүсийг харж байхад нүдэндээ харагдсан товчнуудыг нь дарж үзээд л, ганц нэг юм хийгээд л байдаг юм. Харамсалтай нь энэ бүхний эцэст ихэнх хүмүүс зүгээр л орхичихдог. Яагаад гэвэл утгагүй эсвэл маш хэцүү санагддаг болохоор тэр юм. Аргагүй л дээ, мэргэжлийн програмууд дээр бүх багажуудыг нь сайн мэддэг хүн л юм хийдэг юм. Тэгээд бас туршлагатай байх хэрэгтэй байдаг.
Ийм үед та хэсэг хугацааг (хэдэн єдєр/хэдэн долоо хоног/хэдэн сар) тусгай дасгал эсвэл хичээлүүд хийвэл маш үр дүнтэй бас хэмнэлттэй байдаг юм. Бүх юмыг нь єєрєє оролдон сурахад хэдийгээр их сайн хүлээж авч барагтай мартахааргүй тогтоож авах сайн талтай ч зарим гоё функцүүд, боломжуудыг огт мэдэхгүй үлдчихдэг юм. Тэгээд ч мэргэжлийн програмууд дээр тухайн нэгэн даалгавар, ажлыг маш гоё уран аргаар гүйцэтгэх нь түгээмэл. Эдгээрийг хүн бие дааж сурахад их хэцүү байдаг. Харин єєртєє таарсан хичээлүүдийг олж үзэж, судалбал их үр дүнтэй байдаг нь ийм учиртай юм. Ер нь анхлан үзэж байгаа бол бэлэн хичээлүүдийг дагаж хийх, судлахыг зєвлєж байна. Ингэснээр та олон цагийг хий дэмий єнгєрүүлэх улмаар програмыг тэр чигт нь хаях эрсдэлээс ангижирна.
Юуны ємнє програмынхаа багажууд, боломжууд бас хэрэглэгчийн интерфэйсийг ойлгож авах нь програмыг гартаа оруулах эхний бєгєєд маш чухал алхам юм. Flash програм дээр 5-н үндсэн судлахуун бий. Эдгээр нь panels/хавтан, tools/багажууд, timeline/цагийн хуваарь, top menu/дээд цэс, main stage/гол тайз зэрэг юм. Яг энэ хичээлээр ямар ч мэргэжлийн зүйл үзэхгүй. Харин хамгийн энгийн бєгєєд анхан шатны ойлголтуудыг авах болно. Хэрвээ та Flash програмын талаар тодорхой мэдлэгтэй бол энэ хичээлийг алгасаж болох юм. Гэхдээ л уншаад үзэхэд таны одоо ч хүртэл мэдээгүй зүйл байгаа ч юм билүү. Энэ хичээлийн гол агуулга нь "хаана юу байгаа вэ?" гэсэн хамгийн хүнд асуултад хариулах юм. Эдгээрийг сурагч єєрєє судлах гэвэл ихээхэн цагийг үр дүнгүй єнгєрүүлэх нь гарцаагүй.
Эхэлцгээе.
Зургийг ажиглаарай. Ємнє єгүүлсэн 5- хэсэг маань байгаа биз. Доор бүгдийг нь тайлбарлах болно. Зурган дээр 5 биш 6-н хэсэг зүйл байна уу? Нэг хэсгийг нь 2 задалсан юм. Яагаад гэвэл нэг зүйл боловч 2 салгаж тайлбарлахгүй бол болохгүй юм л даа.
Гол тайз
Энэ дєрвєлжин бол Гол Тайз юм. Чиний хийж байгаа ажил чинь энд харагдах учиртай. Гол тайзныхаа єнгє, хэмжээ болон бусад шинж чанаруудыг Properties гэсэн тавцан руу орж єєрчилж болно.
Цэс
Мэдээж дээд цэс бол бүхий л үйлдлүүдийг агуулж байдаг гол цэс шүү дээ. Тэгэхээр Flash-ыг сайн эзэмшиж сайн бүтээл гаргая гэвэл энэ цэсэн дэх бүх командуудыг мэдэж авах хэрэгтэй болно. Бид багц багцаар нь ерєнхийд нь тайлбарлая.
File
Файл гэсэн утгатай эхний цэс бол бараг бүх програм дээр байдаг стандарт цэс юм. Хийсэн бүтээлээ экспорт хийх, эцсийн кино болгох, бүтээлийнхээ эх файлыг хадгалах, нээх, бусад файлуудыг Импортлох үйлдлүүд энд бий. Хэрвээ та бусад програмууд дээр амжилттай ажилладаг бол энэ цэс таны хувьд танил гэдэг нь ойлгомжтой.
Edit
Засварлах гэсэн утгатай энэ цэс бол энгийн засварлах үйлдлүүдийг агуулдаг шүү дээ. Бас л програм болгонд байдаг стандарт цэс юм. Copy, Cut, Paste, Undo, Redo гэх мэт үйлдлүүд бий.
View
Энд зарим чухал функцүүд бий. Гайхалтай нь зарим Flash хєгжүүлэгчид энэ цэсийг мартчихдаг юм. Энэ цэсийг ашиглаж чадвал ажлаа хєнгєвчлєх нь гарцаагүй. Жишээ нь View.Snapping гэсэн харагдацыг єєрчилдєг цэсийг ашиглаж бүтээлээ илүү нарийн харах боломж бүрдүүлнэ. Бас preview горимоос "Fast" буюу Хурдан гэсэн сонголтыг хийж муухан шиг компьютер дээр амжилттай ажиллаж болдог. Эсвэл бүтээл чинь хэт томроод эхэлбэл Fast дээр тавьж компьютерийнхаа нєєцийг гамнах учиртай.
Insert
Энэ цэс нь маш хялбархан ажиллагаатай. Бүтээлдээ ямар нэг юм нэммээр байвал энэ цэсийг ашиглах нь гарцаагүй. Гэхдээ энэ цэсийг ашиглахгүйгээр илүү хялбар аргаар энэ үйлдлүүдийг хийж болдог. Жишээ нь Цагийн хуваарь дээр хулганын солгой товчийг дарахад дэд цэс дээр эдгээр үйлдлүүд байдаг.
Modify
Энэ цэс бол маш чухал үүрэгтэй цэс юм. Цаашаа хэд хэд задрах дэд цэснүүдийг агуулна. Энд Swap Symbol, Convert Lines to Fills, Bring Forward/Backward, Flip Vertical/Horizontal гэх мэт хамгийн их хэрэгцээтэй функцүүд байдаг. Эдгээр үйлдлүүдийн hotkey буюу гарын товчилборыг цээжилж аваад ашиглаж сурахыг зєвлєж байна.
Text
Тексттэй холбоотой үйлдлүүд энд бий. Энд байгаа үйлдлүүдийг Properties хавтангаас хялбархан гүйцэтгэж болдог. Хавтан дээр "Check Spelling" командаас нь бусад нь бий.
Commands
Хэрвээ та команд гэсэн нэмэлт боломжийг суулгасан бол тэдгээр командуудыг ажиллуулж болно. Мэргэжлийн тєвшинд очсон бол ашиглах хэрэгтэй юм.
Удирдлага
Бүтээлийнхээ хэсгүүд, нэгжүүдийг удирдах гэсэн. Киногоо туршиж үзэх, алдааг нь олох, дууг нь хаах гэх мэт үйлдлүүд бий.
Windows
Энэ бол аль аль хавтангуудыг харуулах/харуулахгүй байхыг заадаг цэс.
Help
Тусламж бол мэдээж стандарт цэс шүү дээ. Бүх програм дээр л энэ цэс байж байдаг. Тусламжгүй нэг ч програм байх боломжгүй юм. Та энд бичсэнээс ч илүү зүйлийг энэ цэснээс олох боломжтой.
Хавтангууд
Хэрвээ хавтангуудыг нээх аваас түүнийг байрлуулах 2 газар байгааг та ойлгоно. Эхнийх нь 3-т заасан газар бєгєєд энд ихэвчлэн Properties буюу шинж чанарыг заах хавтан байрладаг. Харин баруун талдаа аль ч хавтанг байрлуулж болох юм. Windows.Аль нэг хавтан. Жишээ нь Color Mixer, Library болон бусад. Эдгээр хавтангуудыг хаана ч байрлуулж болох боловч хүмүүс ихэвчлэн баруун талдаа эвтэйхэн байрлуулж заншсан байдаг.
Багаж
Flash дээр хамгийн их хэрэглэгддэг хэсэг бол мэдээж Багажууд юм. Тэгэхээр энэ хавтан дээрх бүх багажуудын үүрэг зориулалтыг сайн мэдэж авах нь чухал. Аль нэг багажин дээр хулганаа аваачихад түүний Товчилборыг харуулдаг. Түүнийг нь цээжлээд авахыг хичээнгүйлэн зєвлєж байна. Товчилбор ашигласнаар цагийг маш их хэмнэдэг.
Цагийн хуваарь
Хамгийн сүүлд таны анхаарлаа хандуулах гол цэг бол Timeline юм. Би цагийн хуваарь л гэж орчууллаа. Анх харахад ганц давхаргатай байх бєгєєд та єєрєє давхарга нэмж болно. Давхарга болгон нь frame буюу нүднүүдээс тогтсон урт мєртэй. Key¬Frame, Blank keyframe гэх мэт ойлголтууд бий. Frame нь бүтээлийн чинь гол гол цэгүүд, цаг хугацааг харуулдаг, зааж єгдєг чухал ойлголт юм. Бас Keyframe нь actionScript кодыг агуулж чадна. Үүний тулд keyframe дээр солгой товч дарах эсвэл F9 дарж ActionScript-ийн хавтанг гаргах хэрэгтэй. ActionScript хавтан нь зурагт үзүүлсэн шиг харагддаг.
Symbol гэж юу вэ?
Flash дээр ажиллаж байгаа бол Symbol гэдэг ойлголтыг заавал мэдэж авах хэрэгтэй. Жишээ нь "convert it to a (Movieclip/Button/Graphic) Symbol" гэсэн хэллэг танд байнга тааралдах болно. Энэ бол "Эдгээрийг Symbol руу хєрвүүлэх" гэсэн утгатай. Sym¬bol гэдэг үгийг орчуулбал "тэмдэг, бэлэгдэл" юм.
Тэгэхээр Symbol-ын тухай тусгай хичээл гаргахаар шийдлээ. Анхлан суралцагсад энэ Symbol-ыг огт ойлгохгүй, тєєрч будилах нь бий.
Хэрхэн Symbol бүтээх вэ?
Symbol бүтээх тогтсон аргачлал байхгүй. Янз бүрийн арга байж болно. Жишээ нь зүгээр л ямар нэгэн дүрс зураад түүнийгээ сонгон F8 дарахад "Symbol болгож хувиргах" гэсэн харилцах цонх гарч ирнэ. Түүндээ "my_symbol" ч юмуу нэр єгєєд хадгалах хэрэгтэй. Мэдээж тєрлүүдээс аль нэгийг нь сонгоно. Тєрлүүд нь хоорондоо ихээхэн ялгаатай тул эдгээрийн учрыг олох хэрэгтэй.
Ямар давуу талтай вэ?
Тийм ээ, Symbol болгох ямар нэгэн чухал шаардлага байгаа болоод л бүх зүйлсийг Symbol болгож хувиргаж байгаа юм. Тэгэхээр чи яаж ийгээд Symbol болгочихлоо гэж бодъё. Тэгвэл Symbol-оо ашиглах дараах давуу талууд үүснэ.
  1. Symbol-ууд нь Tweened хийж чадна. (Tweened гэдэг нь хєдєлгєєн, анимаци зэрэгт хэрэглэгддэг чухал ойлголт)
  2. Symbol-ууд нь холилдохгүй. Энэ бол их чухал юм шүү. Жишээ нь чи гол дүр баатрынхаа бүх эд эрхтнүүдийг Symbol болгочихсон бол бүгдийг нэг давхарга дээр мєртлєє тус тусад нь байлгаж болно гэсэн үг. Symbol-ын ач холбогдлыг харуулах нэгэн жишээг үзүүлье. Хэрвээ дүрсийг Symbol руу хєрвүүлэхгүй бол юу болох вэ? Эхлээд усан хєхєєр бєєрєнхий дүрс зурлаа. Дээрээс нь улбар шараар дєрвєлжин зурав. Гэтэл дєрвєлжинг хєдєлгєхєд бєєрєнхий дүрснээс тайрч байгааг хараач.
  3. Бүх Symbol-ууд нь автоматаар Library буюу Санд хадгалагддаг. (Ctrl+L) Тэгэхээр санд байгаа Symbol-уудаа хэзээ ч, хаана ч хэрэглэж болно гэсэн үг.
  4. Symbol-ыг л хялбархан хєдєлгєх, томруулж жижигрүүлэх, нэгийг нєгєєгєєр нь солих боломжтой. Sym-bol-оо сонгоод Q дарж єєрчилнє.
  5. Button/Товч, MovieClip гэсэн Sym¬bol-уудыг ActionScript-ээр удирдаж болдог. Харин Graphic Symbol нь ингэх боломжгүй.
3D/3-н ХЭМЖЭЭСТ ГАРЧИГ БҮТЭЭХ
3-н хэмжээст гарчиг, толгой нь маш сайхан харагддаг. Хэрвээ эвтэйхэн хийж єнгє будгийг нь зєв єгч чадвал 3-н хэмжээст текст нь үзэж байгаа хүнд их гүн сэтгэгдэл тєрүүлж илүү их үнэмшилтэй болдог.
Тэгэхээр хялбархан аргаар ийм гарчиг бүтээх боломжтой юу? Энэ хичээлийг гүйцэтгэхэд Action¬script ашиглахгүй болно.
Энэ хичээлээр чиний сурах зүйл:
  1. Free Transform буюу Чєлєєт Хувиргалт багажийг ашиглан 3D эффект оруулах
  2. Гарчиг болон бусад зүйлд Сүүдрийн эффект оруулах
Шинээр flash-ийн баримт нээнэ. Text (A) багаж аван ямар нэгэн зүйл бичнэ. Заавал текст ч гэхгүй, лого, зураг, объект байж болно. Бидний жишээн дээр Toxic:lab гэсэн бичигтэй зураг байна. Хэрвээ текст бичсэн бол Ctrl+B товчилборыг 2 удаа дарж текстээ жижиг хэсгүүдэд эвдэнэ. Эвдсэний дараа дараах байдалтай харагдана. Бүх жижиг хэсгүүд сонголттой байгааг та харж байна. Сонголтоо алдалгүйгээр Free Transform (Q) багаж ашиглах хэрэгтэй. Дараа нь Shift дарсан чигтээ үзүүрээс нь татаж сунгана. Shift дарснаар 2 тал руу нь зэрэг татах боломжтой болж байгаа юм. Дүрс тань сонголтоо (select) алдаагүй гэж найдъя. Харин одоо F8 дарж (Convert to Sym¬bol) Movie Clip Symbol болгоно. Одоо Selection (V) багаж буюу сонгодог багаж аваад текст дээрээ нэг дарж сонгоно. Харин одоо бол Properties хавтан (Ctrl+F3) дээрээс Filters хавтсыг сонгоорой. Нэмэх тэмдэгтийг дарж Drop Shadow филтерийг гаргана. Дараах утгуудыг єгєєрэй.
Blur XY:6
Strenght: 80
Quality: High
Color: Black
Ингэсний дараа зурган дээр харуулсан шиг болох ёстой. Илүү үнэмшилтэй гоё болгоё гэвэл дахин нэг эффект єгєхийг санал болгож байна. Symbol-оо сонгоно. Filters хавтаснаас Glow филтерийг сонгоно. Дараах утгуудыг єгєєрэй.
Blur XY: 8
Strenght: 100
Quality: low
Color: #252525
Ингэснээр илүү уян маягтай болно. Ингээд л гүйцээ.
ФОТО ЗУРГИЙН ЄНГИЙГ ЄЄРЧЛЄХ
Энэ хичээлээр фото зурагт тєрєл бүрийн єнгє єгєх эффектийг үзэцгээе. Ингэснээр тухайн объект, зургийн єнгє єєрчлєгдєж байгаа мэт сэтгэгдэл тєрүүлж болно. Эвийг нь олж энэ эффектийг єгвєл үзүүлэн их донжтой болно. Зарим бүтээлүүд хэтэрхий уйтгартай, нэг хэвийн болоод байгаа бол зургууд дээр ийм эффект єгєєрэй. Энэ хичээлд ActionScript хэрэглэгдэхгүй. Юуны ємнє ямар нэгэн фото зураг хэрэгтэй. Манай жишээн дээр үзэсгэлэнт эмэгтэйн зураг байна. Flash-аа ажиллуулсан бол Ctrl+J дарж Document Prop¬erties гаргана. Баримт болон зургийнхаа хэмжээг тааруулж єгнє. Түүнчлэн арын фоны єнгийг сонгоно. Flash киноныхоо frame rate-ийг (кадрын давтамж) 23 дээр тавиарай. File.Import.Import to stage (Ctrl+R) цэснээс ямар нэгэн фото зураг импортолж оруулна. Фотогоо сонгоод F8 дарж Symbol болгож хувиргана. Гэхдээ Movie Clip болгоорой. Frame-ийнхээ 5, 8, 10, 15 кадруудыг тус бүр сонгож F6 дарна. Ингэснээр keyframe болон хувирна. Үүний дараа frame 5 дээр очин Selection багажаар фото зургаа сонгож Properties (Ctrl+F3) хавтан дээрх Filters хавтас руу ороорой. Үүний дараа нэмэх тэмдэг дээр даран Adjust color филтерийг єгнє. Энэ нь єнгийг єєрчлєх боломжийг олгоно. Зурагт єгсєн утгуудыг єгєєрэй.
Frame 8 дээр очин дахин утгуудыг шинэчлэн єгнє.
Frame 10 дээр очин дахин утгуудыг шинэчлэн єгнє.
Frame 15 дээр очин дахин утгуудыг шинэчлэн єгнє. Энэ бүхэн нь тухайн frame дээр єнгє ямар утгатай байхыг зааж єгч байгаа юм.
Давхарга 1-ийг сонгон Properties хавтан дээрээс Tween сонголтоос Motion-ыг сонгоно. Ингээд л болоо. Киногоо туршиж үзэх хэрэгтэй.
ГАЛТ ТЕКСТ БҮТЭЭХ
Энэ хичээлээр хамгийн гол нь Motion Tweens болон Mask ашиглахыг сурч авна. Ер нь анимаци болон хєдєлгєєн дээр ур ухаанаа шавхаж хийдэг. Зарим тохиолдолд юмхнаар юм хийх хэрэг ч гарна. Тэгэхээр Google-ээс эвтэйхэн харагдах галын зургийг ядах юмгүй олно. Энэ зургаа Free Trans¬form багаж ашиглан хєдєлгєєнд оруулчхаж байгаа юм. Ингээд Mask бүхий текст нь яг л гал асаж байгаа мэт харагдах болно. Юуны ємнє галын зураг хэрэгтэй. Бидний жишээнд хэрэглэгдэх зураг нь хар фонтой, асаж байгаа галын зураг байна. Дараа нь бид mask үүсгэх хэрэгтэй. Mask гэдэг нь юу ч байж болох бєгєєд манай жишээн дээр текст байна. Шинэ давхарга үүсгээд Text багаж аван текстээ бичээрэй. Ингээд Mask болоод зурагтай болсон бол давхарга дээр солгой товч дараад текст дүрстэй масктай болно.
Хєдєлгєєнд оруулах хэсэг
Энэ хэсэгт хєдєлгєєнд оруулах зүйлсийг хийнэ. Бидний хэрэглэх багаж бол ердєє л Free Transform юм.
  1. Frame rate-ээ 30-аар тавиад єгчих. Галынхаа зургийг янз бүрээр хєдєлгєж болно л доо. Би жишээ болгож хэдэн утга тавьж үзлээ.
  2. Mask-ынхаа дор зургаа байрлуулна. Зургаа сонгоод Free Transform багажаараа зургаа шахаж єгнє.
  3. 15 дахь Frame-ийг сонгоод F6 дарж keyframe болгоно. Зургаа сонгоод Q дарж Free Transform багажаараа 2 дахин єргєн болгоорой.
  4. Дараа нь 25 дахь frame-ээ бас key¬frame болгоод зургаа бас л том, єргєн болгоно.
  5. Харин одоо бол зургаа сонгоод Modify. Transform.Flip Vertical дарж зургаа босоо тэнхлэгийн дагуу толин эффектээр эргүүлнэ.Энэ нь галын дєлийг єєдєє асаад дуусаж байгаа мэтээр харагдуулах гэснийх юм.
  6. Одоо бол Motion Tween үүсгэнэ. Энэ нь галын зургийг хєдєлгєєнд оруулах үндэс болно. 45 дахь frame дээр keyframe үүсгэнэ. Энд галынхаа зургийг бүр дээш нь болгож текстээсээ дээш нь гаргаж харагдахгүй болгоно. Дараа нь Motion Tween үүсгэнэ.
  7. Timeline буюу Цагийн хуваарь дараах байдалтай харагдах болно.
Ингээд л кино тань бэлэн болж байгаа юм даа. Галын зургийн эффектийг ямар ч байдлаар єгч болох бєгєєд чиний єєрийн уран сэтгэмж, авьяас мэдэх хэрэг.
ЗАМТАЙ ТЕКСТ БҮТЭЭХ
Текстийг замын дагуу хєдєлгєх нь их амархан боловч ихээхэн хэрэглэгддэг сонирхолтой арга юм. Хэрвээ замыг сайн тооцоолж, уран яруугаар хийж чадвал нийт бүтээл тун сайн болно. Харин замыг муу хийх цаг хугацаатай муу уялдуулбал эсрэгээрээ их муухай, онцгүй харагддаг. Энэ хичээлийг хийхэд Ac¬tionScript бичихгүй. Харин хєдєлгєєн оруулахаас гадна Alpha эффект болон бусад боломжуудыг сурах боломжтой. Шинэ flash баримт үүсгэнэ. Ctrl+J дарж Document Prop¬erties гаргаад баримтынхаа хэмжээг зааж єгєєрэй. Арын фоны єнгєє сонгоно. Frame rate-ийг 24-ээр зааж єгсєн нь тохиромжтой болов уу. Text (A) багаж аваад тайз дээрээ ямар нэгэн текст бичнэ. Текстээ сонгосон чигээрээ F8 дарж Symbol болгоно. Гэхдээ Movie Clip тєрлєєр хувиргана.
Давхарга дээрээ хос дарж нэрийг нь тексттэйгээ адил болгоё. Текст бүхий давхаргаа сонгож солгой товч даран Add Motion Guide нэмцгээе.
Дараа нь Guide:Text давхаргаа сонгоод Pencil (Y) багаж аван (Smooth тохиргоог чагтална) текст гүйлгэх замаа зурах хэрэгтэй.
75 дахь frame дээр очоод F6 дарж keyframe болго. Дараа нь эхний Frame дээр очоод текстээ зурагт үзүүлсэн байдлаар байрлуулна.
Үүний дараа 75 дээрээ очоод текстийг зурагт үзүүлсэн маягаар байрлуулна. 1-75 хүртэлх Frame-ийн хоорондох саарал талбайн хаа нэгтээ солгой товч даран Create Motion Tween-ийг цэснээс сонгоорой. Эхний frame дээрээ очоод Selection (V) багаж аван текстээ даран сонго. Properties хавтан дээр очин Color хэсгээс Alpha-г сонгон утгыг нь 0% болгоорой. Дахин 75 дахь frame дээрээ очоод Ctrl+C (Copy) дарж Copy хийнэ. Guide:Text-ийнхээ дээр шинэ давхаргаа үүсгэнэ. Түүнийгээ text2 гээд нэрлэчих.
75 дахь frame дээрээ очин F7 дарж Blank keyframe үүсгэ. 75 дээрээ байж байгаад Ctrl+Shift+V (Paste oin Place) буюу яг байранд нь хуулах үйлдэл хийнэ. Ингэснээр 75 дахь Frame-ийн текстийг яг давхцуулаад хуулж байгаа юм. 85 дахь frame дээр очоод text2 давхарга дээр F6 дарж keyframe болгоно. Дараа нь Free Transform (Q) багаж аван текстээ томруул. 85 дээрээ байж байгаад Selection (V) багаж аван текстээ сонгоод Color-ыг Alpha болгон утгыг нь 0%-ээ єгєєрэй. 75-85-ын хоорондох саарал хэсэгт солгой товч даран Create Motion Tween сонгоно. Ингээд л болоо.
ISOMETRY ГЭЖ ЮУ ВЭ?
Юуны ємнє isometry гэдэг ойлголтыг тайлбарлая. Энэ бол тэнцүү хэмжигдэхүүн гэсэн утгатай Грек үгнээс гаралтай ажээ. Энэ утгыг маш товч тайлбарлавал isometry нь 3-н хэмжээст объектуудыг 2 хэмжээст байдлаар дүрслэх аргачлал юм. Энэ юу гэсэн үг вэ? Үндсэндээ энэ бол Перспективийн талаар санаа зоволгүйгээр 3-н хэмжээст байдлаар дүрслэлийг зурна гэсэн үг юм. Яг амьдрал дээр бүх юм Перспектив буюу алслалтай харагддаг шүү дээ. Харин Isometric маягаар зурсан бол тухайн объектын ирмэг єнцєг нь яг ижил байдлаар зурагдана, ямар ч алслал, том жижиг байх ёсгүй. Isometry-г ашигласны давуу тал юу вэ? Яагаад гэвэл Flash технологид єєрийн 3D хєдєлгүүр огт байдаггүй. Иймээс програм хєгжүүлэгчид 3-н хэмжээст дүрслэлийг перспектив байдлаар дүрслэхийн тулд асар их програмчлал хийх шаардлагатай болдог. Тэгэхээр энэ бол бараг бүтэшгүй явдал тул Isometry-г хэрэглэхээс єєр аргагүй болно. Ер нь тоглоомын ертєнцєд Isometry-г ашигласан нилээд тоглоомууд бий. (Diablo, Sim city, Age of Empires гэх мэт)
Түүнчлэн Flash дээр үзүүлэн, хєдєлгєєнт график зэргийг Isometric ашиглан бүтээвэл их сайхан болдог. Ийм бэлэн хєдєлгєєнт үзүүлэнгүүдээр та єєрийн бизнес, үйлчилгээ, бараа зэргийг сурталчилж болох юм. Жишээ нь Isometric ашиглан єрєєний доторх засал чимэглэл, тавилгыг харуулсан байдлыг та харж байна. Энэ бол шинэ байр зарж байгаа эсвэл барьж байгаа компанид их тохиромжтой байгаа биз.
Isometric объект бүтээх
  1. Line багаж авах
  2. "Snap to Objects" функцийг асаах. Багажийн доор Options дотор бий. Энэ нь зураас нь ойролцоох объектод очиж наалдахыг зааж байгаа юм.
  3. Богино шулуун зурна.
  4. Уг зураасаа Copy-Paste хийнэ. Хувилсан зураасаа баруун дээш нь хєдєлгєнє. Яг хэдэн алхам дээшлүүлснээ тогтоогоорой. Хєдєлгєхдєє Сумтай товч ашиглавал илүү зүгээр байж магад. 10 дахин хол харайлгахыг хүсвэл Shift давхар дараарай.
  5. Зураасаа дахин хувилж зүүн дээш нь гүйлгэнэ. Ємнєх баруун талын шугамтай яг нэг тєвшинд байрлах ёстой. Толин тусгалтай мэт..
  6. Line багажаа аваад доод үзүүрүүдийг нийлүүлсэн шугам татна.
  7. 2 шугамуудаа Copy Paste хийнэ. 2 шугамыг зэрэг Se¬lect хийхийг хүсвэл Alt товч давхар дараарай.
  8. Хувилсан шугамуудаа дээш нь гүйлгээд дээд үзүүрүүдийг холбоно.
  9. Дээд талд дахиад 2 шугам хэрэгтэй бєгєєд тэднийг татаж холбоорой.
  10. Ингээд бид хоосон боловч аятайхан isometric объекттой боллоо. Харин одоо үүнийгээ будаж биетэй болгоё. Paint Bucket (K) буюу Буддаг хувин багажийг авъя. Color Mixer-ээс єнгєє сонгоод (Shift+F9) объектынхоо нүүр болгоныг будна. Харин будахдаа заль гаргаж заримыг нь гүн заримыг нь бүдэг цайвраар будах хэрэгтэй. Ингэснээр биетэй бєгєєд наана цаана мэт харагдана.
Isometric аргачлалыг ашиглан байшингийн загвар, дотоод засал чимэглэл, єрєєний зохион байгуулалт, жижиг тоглоом зэргийг бүтээхэд ёстой янзтай байдаг.
POWERPOINT ҮЗҮҮЛЭНГ FLASH РУУ ХЄРВҮҮЛЭХ НЬ
Одоо үед байгууллагын ажилтнууд маш гоё харагдах PowerPoint үзүүлэнг бэлтгэж чаддаг болжээ. Pow¬erPoint бол хар аяндаа л хийгдчихдэг маш амархан болохоор тэр шүү дээ. Зүтгэл гаргаж хийсэн үзүүлэн, тайлан материалаа вэб дээрээ тавих гэтэл бэрхшээл гарах нь энүүхэнд. Хэдийгээр PowerPoint нь вэб маягаар хадгалдаг боловч тэр нь хэтэрхий бие даасан шинжтэй бєгєєд танай вэб хуудсанд таарахгүй ч юм билүү. Ийм тохиолдолд Flash болгочихвол хичнээн амар байх билээ. Ер нь PowerPoint файлаа Flash болгох талаар бодож үзэж байв уу? Одоо тэгвэл ийм боломж байгаа гэж бодохоор хэр санагдаж байна? Үнэхээр дажгүй биш гэж үү? PowerPoint дээр маш сайхан баримт бэлтгэж болдог боловч түүнийг энд тэнд ажиллуулахын тулд заавал PowerPoint хэрэгтэй болохоос гадна вэб дээр тавих боломж бараг байхгүй. Харин Flash болгочихвол хаана л хаана, тэр тусмаа вэбийнхээ хаа дуртай газраа тавьж болно гэсэн үг шүү дээ. Бас баннер мэтийг ийм аргаар хийчхэж болох л юм. Тэгвэл та Flash сурна гэж зовохгүй боллоо.
PowerPoint-ыг Flash болгох 2 арга байж болох юм. Нэг нь та єєрийн гараар бүгдийг хийх, эсвэл нєгєє нь ийм хєрвүүлдэг тусгай програм ашиглах арга байж болно.
Нэгдүгээрт
Та юуны ємнє PowerPoint материалаа бүрэн гүйцэд сайхан бэлдсэн гэж найдъя. Харин баримтдаа элдэв тєрлийн эффект, Gradient (уусалт єнгє), анимаци (хєдєлгєєн) ашиглах хэрэггүй. Эдгээр нь хєрвүүлэх явцад янз бүр болж алдаа єгєх, баримтыг чинь гажуудуулах магадлалтай. Зарим хєдєлгєєн, эффектүүд Flash болж хєрвєхдєє маш инээдтэй, утгагүй зүйл болох нь бий. Түүнчлэн зарим хуудасны гадуур объектууд байрлах эсвэл ирмэг хєвєє нь хуудсандаа багтаагүй байх тохиолдол байдаг. Энэ бүхнийг шалгаж бүгдийг хуудсанд нь багтаах хэрэгтэй. Бас ямар ч арны зураг (background image) хэрэггүй. Ингээд болсон бол файлаа Copy хийж нєєцлєєрэй.
Хоёрдугаарт
File.Save As дарж PowerPoint-ын баримтаа Windows Metafile (*.wmf) форматаар хадгална. Энэ нь зургийн формат бєгєєд баримтын чинь хуудас болгоныг тус тусад нь зураг болгодог. WMF нь текстийг тусгайлан барьж байдаг формат юм
Гуравдугаарт
Flash-аа нээж шинээр баримт үүсгэж хэмжээг нь 720х540 гэж єгєєрэй. Дараа нь фоны єнгийг хараар сонгочих. File.Import.Import to Stage дарж эхний WMF зургаа оруулж ирнэ. Хэрвээ бүх зургийг дэс дарааллаар оруулах уу гэж асуувал мэдээж Yes гэнэ. Ингээд slide буюу хуудас зураг болгон чинь Flash-ийн frame болгон дээр ороод ирнэ.
Дєрєвдүгээрт
Slide давхаргынхаа доор шинэ давхарга үүсгэнэ. Энд арны фон зургаа оруулж ирнэ. Хэрвээ эхний нүүр болоод бусад нүүрнүүд чинь єєр єєр фонтой бол тэдгээр 2 зургийг импортолж болно шүү дээ.
Тавдугаарт
Харин одоо бол зарим гар ажлуудыг хийх хэрэгтэй. Frame болгон дээр очиж solid back¬ground буюу одоо байгаа арын фон зургийг авч хаяна. Ингэснээр frame болгон дээр жинхэнэ фон зураг нь харагдах учиртай.
Зургаадугаарт
Киноныхоо тєгсгєлд нэг Frame нэмчих. Эндээ "Үзүүлэн дуусав. Гарах бол хаа нэгтээ дарна уу." эсвэл "Үзсэнд баярлалаа" гэх мэтийн текст бичиж болно. Яг л PowerPoint дээр байдаг шиг.
Долоодугаарт
Харин одоо зарим нэг ActionScript бичих цаг боллоо. Action бичихийн тулд шинэ давхарга үүсгээрэй. Киногоо бүтэн дэлгэцээр гаргахын тулд fscommand бичнэ.
Уул нь ActionScript бичих нь бага зэргийн програмчлалын мэдлэгтэй хүнд бол их амархан л даа. Гэвч та програмчлалын хүн биш бол бага зэргийн хүндрэлтэй байж болох юм. Хэрвээ энэ бүхэн танд тєвєгтэй, ядаргаатай санагдаж байгаа бол одоо яая гэхэв, бэлэн хєрвүүлэгч програм ашиглаад үзээрэй. Бид сэтгүүлийн CD дээр PPT2Flash хэмээх хєрвүүлдэг мэргэжлийн програм тавьсан байгаа. Энэ програм нь хєдєлгєєн, эффект зэргийг давхар хєрвүүлж чаддаг тул ёстой мэргэжлийн гэгдэх нэрэндээ таарах нь гарцаагүй. Энэхүү хєрвүүлдэг програм нь ашиглахад маш хялбархан тул элдэв бэрхшээл гарахгүй гэдэгт найдаж байна.
УРСДАГ ЦЭС ХИЙХ НЬ
Энэ бол тийм ч амархан дасгал биш гэдгийг анхнаас нь хэлчихье. Дундаж тєвшний хэрэглэгчдэд зориулагдсан гэсэн үг. Энэ дасгалыг хялбархан хийх эсвэл сурч байгаа бол чамд ихээхэн ирээдүй бий.
Энэ дасгалаар хийх бидний гол ажил бол хулгана очингуут автоматаар доошоо урсдаг цэс хийх явдал юм. Харин хулгана явангуут буцаж хумигдах ёстой. Энд бид хамгийн гол Tween Class-ыг түлхүү ашиглаж сурах болно.
Кинон дахь цэс маань хулгана очих үед урсаж гарч ирэх ба цэс нь арын фон, тексттэй байх ёстой.
Цэс үүсгэх процессыг дараах дэд хэсгүүдэд хувааж болох юм:
  1. Кино болон Цагийн хуваариа тогтоох
  2. Бидний зураг болон агуулгыг агуулах movie clip үүсгэх
  3. Цэснээс доошоо урсаж гарч ирэх нууц товчнуудыг үүсгэх
  4. Цэс болон товчнуудыг үүсгэх
  5. Цэсийг хєдєлгєх болон товчнуудыг тохируулах Action¬Script бичих
Зургууд болон цэсэнд ашигласан график дүрслэлийг та єєрєє бүтээж болох боловч энэ хичээлд ашигласан дүрслэлүүдийг та CD дээрээс олох боломжтой.
Кино болон Цагийн хуваариа тогтоох
Шинэ ActionScript 1.0 эсвэл 2.0 бүхий Flash кино үүсгэнэ. Урт єргєнийг нь 500x375px гээд єгчих. 4 ширхэг давхарга үүсгэх хэрэгтэй. Бүгд ганцхан frame-тэй байх хэрэгтэй. Нэрнүүдийг нь харгалзан Actions, Menu, Button, Content гээрэй.
Зураг агуулах Movie Clip үүсгэх нь
Бидний кинонд ашиглагдах агуулга нь зураг хэлбэртэй байна. Бүгдийг нэг Movie Clip-т багтаах учиртай. Харин тухайн товч дарагдсан тохиолдолд энэхүү Symbol маань тохирох зургийг үзүүлэх юм. Шинэ Movie Clip үүсгэхийн тулд Insert.NewSymbol.. (Ctrl+F8) дарна. Нэрийг нь Images Container гээд Movie Clip тєрлийг сонгох нь тодорхой. Энэхүү Images Container хэмээх Symbol-оо Timeline дээрээс олно. Зураг нэмэхийн тулд File.Import.Import to Stage дарж зураг байгаа хавтсаа зааж єгнє. Хэрвээ Image1-ийг сонгосон бол Flash чинь дараачийн зургуудыг нь импортлох уу гэж асууна. Ингээд зургуудыг оруулж ирсэн бол 3-н Frame-тэй болох нь тэр. Яагаад гэвэл бид 3-н зураг оруулж ирсэн шүү дээ. OK, ингээд бид Images Container Symbol-оо бүтээчихлээ. Одоо Scene1 дахь үндсэн Timeline дээрээ очъё. Library (Ctrl+L) нээж Images Container Symbol-ыг олж хараарай. Түүнийг Content хэмээх давхарга руугаа чирэх хэрэгтэй. Ингэснээр эхний frame дээр буюу үндсэн тайзан дээр Movie clip маань гарч ирэх ёстой. Movie clip-ээс сонгоод Prop¬erties хавтан дээрхийг зурагт үзүүлсэн шиг єєрчилнє.
Урсах ёстой нууц товчнуудыг бүтээх
Одоо бүтээх ёстой товчнууд бол нууц товчнууд буюу хулгана очсон тохиолдолд урсаж гарч ирэх ёстой товчнууд юм. Гэхдээ бид нэгийг л бүтээх бєгєєд бусад нь аяндаа тухайн мєчид үүсгэгдэх болно. Бидний бүтээх товч бүхэл тайзыг эзэлж бүрхсэн байвал зохино. Энэ нь найдвартай ажиллах боломжийг олгоно. Hidden Button хэмээх давхаргаа сонгоод Rectangle багажийг авч том дєрвєлжин зурна. Гэхдээ бүхэл талбайгаа бүрэн бүрхэж зураарай. Зурсан бол уг давхарга дээрээ дараад зурсан хайрцгаа сонгон F8 дарж Symbol болгоно. Бид Mobie Clip болгох бєгєєд нэрийг нь Hidden Button гэж єглєє. Movie Clip маань сонгогдсон хэвээрээ байгаа бол Properties Inspertor руу очиж hidden_btn гэсэн нэрийг Instance нэр дээр нь єгнє. Энэ нь ActionScript-д хэрэглэгдэх учиртай.
Бидэнд дахиад энэхүү Hidden Button хэмээх давхарга маань хэрэг болохгүй учир түүнийг Display as Outlines гэсэн сонголтыг дарж нуучхад гэмгүй. Єєрєєр хэлбэл бидэнд саад болохгүй гэсэн үг. Ингээд нууц товчоо үүсгэчихсэн тул одоо бид цэсээ хийх хэрэгтэй боллоо. Цэс болгон маань тусдаа Movie Clip агуулах бєгєєд эдгээр clip-үүд нь цэсний арын фон болоод зураг харуулах хэсгийг удирдах юм.
Цэсээ үүсгэх нь
Menu гэсэн давхаргаа сонгоод File.Import.Import to Stage дарж Цэснийхээ зургийг оруулж ирнэ. Тэгэхдээ Single Flattened Bitmap-ыг чагтлах ёстой юм шүү. Оруулж ирсэн цэсээ сонгоод F8 дарж Movie Clip болгоно. Нэрийг нь Menu гээд єгчих. Бас нэг анхаарах зүйл нь Registration цэгийг Зүүн Дээд болгох хэрэгтэй. Энэ нь цэс маань зүүн дээд талаас жигдрэн жагсах ёстой гэдгийг зааж байгаа юм. Дараа нь Prop¬erties руу орж Instance нэрийг нь menu_mc болгочих. menu_mc дээрээ хос даралт хийж түүний Цагийн хуваарийг засварлаж эхэлнэ. Энэ Movie clip-ийн дан давхаргыг харах бєгєєд тэрхүү давхаргыг Menu Background гэж єєрчлєєд бас нэг давхарга үүсгэж түүнийгээ Buttons гэж нэрлээрэй. Зєвхєн энэ Цагийн Хуваарийн объектыг сонгоод F8 дарж дахин Movie clip Symbol болгоно. Энийгээ Menu Background гэж нэрлэх ба instance нэрийг нь menu_bg_mc гэнэ.
Бид Menu Movie Clip-ийн onRollOver хэмээх event handler (үйл явдлыг баригч) дээр код бичиж чадахгүй. Яагаад гэвэл энэ нь бусад бүх Event Handler-үүдээс давах учир тухайн товчных ажиллах аргагүй болох юм. Одоо бол яг жинхэнэ цэснийхээ товчнуудыг бүтээх цаг болжээ. Үүнийг хялбархан хийхийн тулд график товч хийхийн оронд Button component сонгож авъя. Buttons нэртэй давхаргаа сонгож аваад Window.Component дарж Components (Бүрэлдэхүүн хэсгүүд) хавтанг гаргана. Эндээс Button нэгжийг сонгож Тайз руугаа чирнэ. Properties дээрээс instance нэрийг нь my1_btn гэж єєрчилье. Түүнчлэн Param¬eters хавтсан дахь label параметрийг Image 1 болгох хэрэгтэй.
Яг энэ шиг Image 2, Image 3 гэсэн товчнуудыг бас үүсгэ. Мэдээж instance нэрийг нь my2_btn, my3_btn гэж єгєх нь ойлгомжтой.
Бидний цэс бараг л болчихлоо доо! Үндсэн Time¬line руугаа буцаад цэснүүдийг зүүн тийш нь шилжүүлж харин их бие буюу зураг маань тайзны баруун болоод ихэнх хэсгийг эзэлж байхаар байрлуулаарай. Ингээд харагдах хэсэг маань бүрэн дууслаа. Харин одоо бол шаардлагатай Action¬Script-үүдийг бичих үлдлээ. Бид үндсэндээ 2 функц бүтээх бєгєєд нэг нь цэсийг урсгах бол нєгєє нь буцааж хумих үүрэгтэй юм. Эдгээр функцээ цэсний товч болгондоо хавсаргаж єгнє.
Цэс ба Товчнуудыг кодлох нь
Үндсэн Timeline руугаа очсон бол Actions давхаргыг сонгож солгой товчийг дарснаар Actions хавтанг гаргана. Бид юуны ємнє Images Container movie clip-ээ автоматаар тоглоод байхыг болиулах хэрэгтэй. Үүнийг stop() бичсэнээр амархан гүйцэтгэнэ. Бас Hidden But¬ton-ы Transparency буюу Нэвтрэлт хэмээх тохиргоог 0 болгож харагдуулахгүй болгоё. Харин одоо бол Tween Class-ыг цэсээ урсгахын тулд ашиглах болно. Үүнийг ашиглахын тулд объект руугаа энэ классыг импортолж оруулах хэрэгтэй. Цэсээ хєдєлгєж эхлэхийн ємнє бид зарим хувьсагчуудын анхны утгыг тавьж єгєх шаардлагатай. Жишээ нь rolled_up хэмээх хувьсагч нь цэс маань урссан байна уу, үгүй гэдгийг зааж учиртай. Тэгэхээр анхны утгадаа дэлгэгдээгүй гэдгийг тавьж єгєх ёстой юм. Хэрвээ 0 гэсэн утгатай байвал Үгүй буюу дэлгэгдээгүй, эсрэгээрээ 1 гэсэн утгатай бол Тийм буюу дэлгэгдсэн гэсэн утгыг тус тус агуулна. Харин одоо бол бид цэсийг урсгаж гаргах функцийг бичнэ. Тийм ч хүндрэлтэй биш л дээ. current_x хэмээх хувьсагч нь яг одоогийн байрлалын утгыг агуулах юм. Харин одоо буцааж хумихын тулд эсрэг ажиллагаатай функц бүтээнэ.
Үндсэндээ гол функцүүдээ байгуулчихлаа. Одоо эдгээр функцүүдээ шаардлагатай объектууд дээр нь тавьж єгєх хэрэгтэй. Эцэст нь, бидний урсаж гарч ирж байгаа товч дээр дарахад ямар нэгэн үйл явдал болох ёстой шүү дээ. Тэгэхгүй бол товчин дээр дарсны хэрэг юу билээ. Бидний тохиолдолд товчин дээр дарах үед Image Con¬tainer маань зургаа сольж харуулах ёстой юм. Эдгээр нь харгалзан тухайн frame дээр оч гэж зааж єгсєн байгаа биз. Тэр frame дээр нь бид зургууд тавьж єгсєн шүү дээ. Одоо ингээд л киногоо туршиж болох юм. Бүх зүйлийг зєв хийсэн бол цэснүүд маань ажиллаж байх ёстой. Гэхдээ бид цэсээ илүү зєв ажиллагаатай болгохын тулд дахиад бага зэрэг засвар хийхэд болохгүй зүйлгүй. Бидний нууц товч маань бүхэл тайзыг бүрхэх тул бүх товчнууд цаана нь орчих аюултай. Ингэхээр үүнийг засахын тулд хэрэггүй болсон үед нь нууц товчоо тайзны гадуур гаргаад хэрэгтэй үед нь эргүүлж оруулж ирэх явдал юм. Одоо ингээд бүх зүйл боллоо. Гэвч чи єєрийнхєє хэрэгцээнд нийцүүлэн цаашид нилээд ихээр єєрчлєх шаардлагатай байж болох юм. Бидний хувьд ингээд дуусгая.
ЯРЬДАГ ТЄЛЄЄЛЄГЧ
Єнєєдєр вэб хийх нь энгийн зүйл болсон бєгєєд байгууллагууд байтугай хувь хүмүүс хүртэл єєрийн вэбийг бүтээх болсон. Тэгвэл вэб дээрээ ярьдаг тєлєєлєгчийн хүнээ байрлуулна гэхээр ямар санагдаж байна. Үнэхээр сонирхолтой биш гэж үү? Тэгэхээр энд заах хичээл нь тийм ч амар биш боловч гарын дор материалуудаар ярьдаг агент бүтээх нь ихээхэн сонирхолтой арга юм. Энэ дасгалыг сайн хийж чадвал маш инээдтэй, хүний сонирхол татахуйц ярьдаг хүн бүтээж дєнгєнє. Бидэнд шаардлагатай зүйл гэвэл Macromedia Flash (одоо бол Adobe Flash) тэгээд програмыг эзэмшсэн ерєнхий мэдлэг байхад л болно. Бас дуу хоолойны бичлэг хийдэг энгийн ч болтугай програм хэрэгтэй.
Вэб дээрээ ямар тєрлийн хүн тавих гэж чи бодож байна вэ? Хэрвээ олон нийтийн болон арилжааны вэб сайт бол ухаалаг тєрхтэй, албан ёсны хувцастай эрэгтэй/эмэгтэй хүний дүрс харин хувь хүний вэб бол єєрийн чинь онцлогийг илэрхийлсэн гүнж эсвэл нохой ч байж болох юм шүү дээ. Харин бидний хувьд жаахан шог харагдах эрэгтэйг авч үзье. Flash-аа нээгээд 100х100 гэсэн баримт нээнэ. Гэхдээ "Show Frame" сонголтыг чагтална. Одоо бол дүрийнхээ их биеийг зурах шаардлагатай. Манай тохиолдолд цэвэр албан ёсны биш илүү энгийн боловч чєлєєтэй, бас инээдтэй, дотно сэтгэгдлийг тєрүүлхүйц дүр зурлаа. Энэ давхаргаа body гэж нэрлээрэй.
Дараагийн давхарга дээр очоод толгойг зурж эхэлнэ. Мэдээж чих, эрүү гэх зэргийг зурна. Ганц анхаарах зүйл бол толгойноос доош орж болохгүй. Зєвхєн толгой болон үсийг зурах хэрэгтэй. Одоохондоо сүүдэр нэмж болохгүй ба тєгсгєлд нэмэх болно. Энэ давхаргаа "head" гэж нэрлээрэй.
Дараагийн тєвшинд шинэ давхарга үүсгээд нүдийг тусгайлан зурна даа. Хэрвээ дүрээ дур булаам харагдуулахыг хүсвэл том алаг нүд хийвэл зүгээр. Харин манай тохиолдолд заавал тийм байх албагүй болохоор єргєн боловч єндєр биш нүд зурлаа. Харин эмэгтэй хүний хувьд бага зэргийн дугуй нүд, эрэгтэй хүнд дєрвєлжиндүү нүд нь тохиромжтой байдаг. Харин нүдний цєцгийг тусад нь зураарай. Гэхдээ шинэ давхарга дээр зурвал зүгээр байх. Харин одоо бол үсийг зуръя. Хэрвээ үсээ аль хэдийн зурчихсан бол энэ хэсгийг алгасаж болох л юм. Манай тохиолдолд үсийг тусдаа давхарга дээр зурлаа. Харин одоо амыг зурах ээлж. Гэхдээ ам маань хєдлєх учир аман дээр нилээд их анхаарал хандуулах шаардлагатай. Яг одоо бол жирийн буюу яриагүй үеийн амыг зурна. Манай тохиолдолд зүгээр үедээ инээмсэглэж байгаагаар зурлаа. За ингээд, үндсэн дүрээ зурж дууслаа. Дажгүй байгаа биз. (Ажлаа хадгалахаа мартаж болохгүй!) Харин одоо бол яриагаа хийцгээнэ дээ. Юуны ємнє тэр юу хэлэх вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй.
  1. Түүнийг анх ачаалах үед (3x)
  2. Түүн дээр дарахад (3x)
Єєрєєр хэлбэл 3, 3-н бичлэг хийх бєгєєд тухайн үед аль нэг бичлэгийг санамсаргүйгээр сонгож яриулна.
1.1 Welcome to my website! (Миний вэбсайтад тавтай морил!)
1.2 Hey, you can call me Pluk! (Хєєе, чи намайг Pluk гэж дуудаж болно шүү!)
1.3 Hey, haven_t we met before! (Хєєе, бид ємнє нь уулзаж байл уу!)
2.1 Would you please stop touching me? (Надад хүрэхээ больчихгүй юу!)
2.2 I am Pluk_s agent, I_m afraid he couldn_t be here right now. (Би бол Pluk-ийн тєлєєлєгч ба тэр яг одоо энд байхгүй гэж айж байна.)
2.3 No, I_m not a true blonde. (Үгүй ээ, Би жинхэнэ хүн биш.)
Харин одоо эдгээр хэллэгүүдээ амьдаар хэлж бичлэг хийх хэрэгтэй. Тэгээд бичлэг хийсэн дуунуудаа Flash-ийн санд оруулна. Үүнийг тєвєггүй хийнэ гэж найдлаа. Харин одоо бол дуунуудаа кинондоо холбож єгнє. Єєрєєр хэлбэл эхлэнгүүт 3-н хэллэгийн аль нэгийг хэлнэ гэсэн үг. Шинэ давхарга үүсгээд _Script_ гэж нэрлээд эхний Frame дээр дараах ActionScript-ийг бичиж єгнє. "sound1", "sound2", "sound3" гэдэг нь frame-үүдийн нэр юм. Тэгэхээр бүх давхарга дээр 3 key¬frame үүсгэх бєгєєд эдгээр нэрүүдийг єгєх ёстой. Үүнийг хийхдээ frame-ээ сонгоод Proper¬ties хавтан дээрээс Frame Label гэсэн хэсэгт бичнэ. Frame-үүдээ нэмчихсэн бол дахиад frame нэмнэ. (F5) Энэ нь нүдийг анивчихад туслах юм. Харин одоо бол бид амыг хєдєлгєєнд оруулна. Энэ нь дүр маань ямар нэгэн юм ярьж байгааг илтгэх учиртай. Ам нь огт хєдлєхгүй мєртлєє яриад байвал утгагүй шүү дээ. Ам бүхий давхаргаа сонгоод бүх frame-ийг keyframe болгоорой.
Ингээд frame болгон дээр амныхаа байрлалыг сольж зурна. Єєрєєр хэлбэл ярьж байгаа мэт. Үүнийг их амархан эсвэл маш хэцүүгээр хийж болох юм. Амархан арга нь амыг шинээр л зураад гүйцээ. Гэхдээ том ангайсан, хагас жимийсэн гэх мэтээр зурна. Хэцүү нь гэвэл үсэг болгоныг хэлэхэд уруул ямар байрлалтай байна, яг тэрүүгээр зурна гэсэн үг. Хэрвээ ингэж хийж чадвал жинхэнээсээ ярьж байгаа мэт харагдах учиртай. Гэхдээ амыг яриатайгаа хослуулахад маш хэцүү юм. Манай жишээн дээр хүнд аргыг сонголоо. 5 дахь frame дээр манай ам "W" гэж хэлэх бєгєєд зурган дээр W зурсан байна. 6 дахь дээр "E"-г хэлнэ. Энэ мэтээр зурсаар "Welcome" болно. Харин үгийн хооронд хоосон зай гарвал анхны амаа зурах учиртай. Энэ мэтээр бүх үгэн дээрээ зурах юм. Их хүнд мэт санагдавч элдэв юм бодолгүйгээр ажилдаа шууд ороод цаг алдалгүй хийхэд 15 минут л зарцуулсан юм даа. Гэтэл халширч суусаар байтал 15 минут єнгєрчихлєє шүү дээ. Хэрвээ чи илүү хурдтай бас ухаалаг ажиллаж чаддаг бол 5 минутад ч амжуулж болох л юм.
Ажлаа хадгалахыг зєвлєж байна!
За ингээд ам, яриа маань бараг болчихлоо. Харин одоо бол ерєнхий тайз дээрээ очиж мань эр дээр дарахад хийх үйлдлийг бичих хэрэгтэй. Sound-тай _Script_ хэмээх давхарга дээрээ бид дахиад keyframe нэмэх ба дараах кодыг бичнэ.
Тэгэхээр бидэнд _wait_ гэсэн frame хэрэг болох нь. Бүх давхарга дээр keyframe нэмээд _wait_ гэсэн нэр єгнє. Түүндээ дараах кодыг єгнє. Одоо бид _button_ нэмж єєр дуу гаргах боломжийг бүрдүүлнэ. Шинэ давхарга үүсгээд нийт талбайг эзэлсэн box үүсгэнэ. Үүнийгээ F8 дарж button болгоорой. Энэ хайрцагтаа код бичиж єгнє. Хайрцгаа сонгоод код бичихийг хүсэж байгаа frame-ээ сонгоод дараах кодыг бичнэ.
Харин энэ хайрцгаа харагдуулахгүйн тулд alpha-г нь 0 болгоно. Бид дээр эхлэлийн дуунууд дээр 3-н шинэ keyframe нэмснийг санаж байгаа байх. Яг тэрэн шиг "click1", "click2", "click3" гэсэн нэртэй frame-үүд нэмэх хэрэгтэй. Эдгээртээ бас гэсэн код нэмнэ.
За ингээд л гүйцээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment